“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ХҮРЭЭНД СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУД БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮД ХООРОНД ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-03

Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэнүүд, газрын даамлуудын ажиллах ур чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах, цахим систем, программ хангамжийн хөгжүүлэлт, мэргэжилтнүүд хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, туршлага судлуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дотооддоо сургалт зохион байгууллаа.

Сургалтаар мэргэжилтнүүд хоорондоо өөр өөрсдийн ажил үйлчилгээний чиглэлээр мэдээлэл хийж тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэсэн байдал, цаашид авах арга хэмжээг зөвшилцөх байдлаар харилцан бие биедээ зөвлөгөө зөвлөмж өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мишээл
Утас: 86091106
Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?