ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Аймгийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/72 дугаар захирамжаар Банзрагчийн Мөнхцэцэг нь аймгийн анхны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалт болон газар зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.  

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 12 дугаар тогтоолоор 2003 онд аймгийн “Газрын алба” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Газрын алба нь нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Цэдэвдоржийн Данзансодов ажиллаж байв.

Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 137 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2007 оны А/68 дугаар захирамжаар 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Барилга, хот байгуулалтын алба” 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны А/134 тоот захирамж шийдвэрээр 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Газрын алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг нэгтгэж “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” нэртэйгээр нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Цэдэвдоржийн Данзансодов нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тушаалаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын анхны даргаар томилогдон ажиллаж байгаад 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өндөр настны тэтгэвэрт гарсан.

-Дангаасүрэнгийн Чулуунчимэг нь аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/194 дүгээр захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл;

- Сүхрагчаагийн Мөнхгэрэл нь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/73 дугаар захирамжаар  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл;

- Давдайн Тамир нь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар томилогдож 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл;

- Батцэндийн Отгончимэг нь аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?