ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

        Манай байгууллагаас танд мэдээлэл өгөх зорилготойгоор ажиллуулж буй энэхүү хуудсанд зочилж буй эрхэм хүндэт таны энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүхэн таныг зардал багатай, хурдан шуурхай мэдээ, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

          Энэхүү цахим хуудсанд зочилсноор манай байгууллагын зорилго, зорилт та бүхний төлөө хийж буй ажил, үйлчилгээ, газрын харилцааны тогтвортой хөгжил, газрын тухай багц хуулийн, иргэн бүрээ "газар" хэмээх өмчтэй болгох ажил, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, бодит агшны мэдээлэл, үйлчилгээг хүргэж таны амьдралд бага ч болтугай тус болох юм. Мөн түүнчлэн холбогдох мэргэжилтнүүдийн ажил, үүрэг, ажилтны холбоо барих утасыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүр хүргэж байх болно.

                            ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ
                            БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ОТГОНЧИМЭГ
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?