ЭРХЭМ ЗОРИЛГО

АЛСЫН ХАРАА

“Ухаалаг төлөвлөлтөнд суурилсан, цахим газрын харилцаа,, хот байгуулалт”

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг эрхэмлэж, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын хэрэгжилтийг хангуулах замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Газрын харилцааны салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх замаар газартай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулж, үйл ажиллагааны шуурхай, мэргэжлийн, ил тод байдлыг хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

  • иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

  • нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах;

  • геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын зэрэг байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийг газар зүйн мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглан удирдан зохион байгуулах, хамтын ажиллагаанд тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах замаар байгаль, нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг суурь орон зайн мэдээлэл, үйлчилгээгээр хангах, олон нийтэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?