ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ

Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах;

Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 

ЧИГ ҮҮРЭГ

Газрын болон Барилгын тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах;

- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

- Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх;

- Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах;

- Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох;

- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах;

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?