СҮМБЭР СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-18

Сүмбэр сумын 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа.

            Уг өдөрлөгөөр иргэд, олон нийтэд газрын харилцааны цахим шилжилт болох www.egazar.gov.mn цахим сайтын талаар болон Сүмбэр сумын 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг танилцуулан ажиллахаас гадна дараах үйлчилгээнүүдийг нийт 115 иргэнд үзүүллээ. Үүнд:

  • Egazar аппликэйшны тусламжтайгаар өөрийн өмчлөл, эзэмшлийн газраа шалгах зөвлөгөөг 26 иргэнд
  • Цахим сайтын талаарх гарын авлага 136 ширхэгийг 98 иргэнд;
  • E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс газар өмчлөөгүй лавлагааг 8 иргэнд;
  • Сүмбэр суманд 2022 онд өмчлүүлэх газрын байршил болон хүлээн авах бүрдэл материалуудын талаарх мэдээллийг иргэдэд тус тус өгч ажилласан.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?