БАЯНТАЛ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-19

Баянтал суманд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа.

            Уг өдөрлөгөөр иргэд, олон нийтэд газрын харилцааны цахим шилжилт болох www.egazar.gov.mn цахим сайтын талаар болон Баянтал сумын 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг танилцуулан ажиллахаас гадна дараах үйлчилгээнүүдийг нийт 45 иргэнд үзүүллээ. Үүнд:

  • Egazar аппликэйшны тусламжтайгаар өөрийн өмчлөл, эзэмшлийн газраа шалгах зөвлөгөөг 30 иргэнд
  • Цахим сайтын талаарх гарын авлага 45 ширхэгийг 45 иргэнд;
  • E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс газар өмчлөөгүй лавлагааг 5 иргэнд;
  • Баянтал суманд 2022 онд өмчлүүлэх газрын байршил болон хүлээн авах бүрдэл материалуудын талаарх мэдээллийг иргэдэд тус тус өгч ажилласан.

                    

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?