СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

2022-04-14

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нарт зориулсан “Газрын харилцааны болон хот төлөвлөлтийн хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө” өгөх сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын “Хурлын танхим”-д зохион байгууллаа.

Уг сургалтанд 3 сумдын 45 төлөөлөгч нар оролцсон бөгөөд Газрын дарга Б.Отгончимэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Р.Отгончимэг, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баянмөнх, Хот байгуулалтын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Г.Баяржаргал нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хийж, төлөөлөгч нартай санал бодлоо солилцож, газрын харилцааны чиглэлээр хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлтүүдийн талаарх мэдээ, мэдээллийг солилцсон маш үр дүнтэй сургалт, зөвлөгөөн боллоо.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?