ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЛАА



Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Л.Лувсан нар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Г.Батзамтай уулзаж Говьсүмбэр аймагт газрын харилцаа, барилга, хот байгуулалтын талаар тулгамдаж байгаа асуудал болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж холбогдох чиглэлээдээр үүрэг чиглэл, зөвлөмж өгөхөөс гадна архивын баримт материалын хадгалалт хамгаалалт, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж анхаарч ажиллахаа илэрхийллээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР