СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2022-03-09


2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Газрын дарга Б.Отгончимэг Газрын удирдлагын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэтэй уулзалт хийж харилцан санал солилцож ажиллалаа. Тухайлбал:
2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүд, шийдвэрлэх арга замууд, мөн 2023 оны төлөвлөгөөнд санал авах, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад хэрхэн хамтарч ажиллах, төлөвлөлт хийхэд анхаарах зарим асуудлууд, хуулийн зохицуулалтуудын талаар санал бодлоо ярилцаж, зөвшилцөж хамтран ажиллалаа.
АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга