ХИЛИЙН ЦЭСИЙН МАРГААНЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ТОДРУУЛЖ ШАЛГАЛАА






Аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн А/342 дугаар захирамжаар Баянтал сумын хилийн цэсийн бодит бус маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Баянтал сумын Төв аймгийн Баян сумтай хиллэдэг хэсэг болох “Сүүл цагаан /1293.6/” нэртэй цэгт бодит бус маргаан үүссэн бөгөөд маргааныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/209 дугаар тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн хилийн цэсийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Энх-Эрдэнийг ирүүлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар дээр нь шалгаж, тодруулж сумын удирдлагуудад болон малчдад тайлбар өгч ажилласан.
Ажлын үр дүнгээр тус цэгт бодит маргаан байхгүй болохыг холбогдох зураг, баримт нотолгоогоор харуулж, тайлбар өгч үнэн зөв, бодит мэдээллээр иргэддээ мэдээллээр хангаж байхыг зөвлөлөө. Үүнээс гадна Төмөр замын 383-р цэг /14-р зөрлөг/, Шилийн худаг, Дэлгэрцогт /1330.2/ тоот хилийн цэсийн эргэлтийн цэгүүдэд газар дээр нь очиж мөн танилцаж, тодруулалтыг хийн ажилласан.