ГАЗРЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ИРГЭДЭД СУРТАЛЧИЛСАН АЖЛЫН МЭДЭЭ





Газрын харилцааны үйлчилгээг 2021 оны 10 сарын 01-нээс эхлэн цахимжуулсантай холбогдуулан цахим ажил үйлчилгээг www.egazar.gov.mn болон EGAZAR ухаалаг гар утасны аппликейшныг ашиглан хэрхэн авах талаарх заавар зөвлөмж, сургалт сурталчилгааг идэвхжүүлэн “Газрын харилцаа-цахим үйлчилгээ” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулан иргэд олон нийтэд танилцуулж ажилласан.
Тус ажлын хүрээнд сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагуудад цахимаар болон танхимаар заавар зөвлөмж өгч, гарын авлага тараах, видео бичлэг хэлбэрээр заавар зөвлөмж түгээх зэргээр сурталчлан ажилласны үр дүнд 10 сараас өнөөдрийг хүртэл нийт 248 иргэн, хуулийн этгээд цахимаар гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэн авч 1’197’500 төгрөгийн хэмнэлт үүссэн бөгөөд 43 иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэн ажиллаж, 15 байгууллагын 186 албан хаагчдад мэдээлэл хүргэж, 4 төрлийн 386 ширхэг гарын авлага тарааж, 5 төрлийн видео бичлэгийг хийн байгууллагын фэйсбүүк пэйж хуудас, 75 иргэний гар утсанд апликейшн суулгах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна.
Цахим үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдээс үнэт цаасны үнэ болон үйлчилгээний хураамж авахгүй болж иргэдийн санхүүгийн хэмнэлтийг бий болгосон.