СҮМБЭР СУМЫН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ЗОРИУЛАЛТААР ОЛГОГДСОН ГАЗРЫГ СОЛБИЦОЛЖУУЛЖ, ТОДРУУЛГА БҮРТГЭЛ ХИЙСЭН АЖЛЫГ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2021-03-05



Сүмбэр сумын хэмжээнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгогдсон газруудыг солбицолжуулах, хээрийн хэмжилт тодруулалт, зураглалын ажлыг зохион байгуулж, 2020 оны 06 сарын 15-аас эхлүүлэн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн ажилласан.
Тус ажлын үр дүн, тайлан мэдээ, бүртгэлийг боловсруулан гаргаж аймгийн Засаг дарга болон Сүмбэр сумын Засаг дарга, Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн Засаг дарга нарт танилцуулан, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж өгч ажиллалаа.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга