"Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийх"

2016-03-28

"Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ хийх" сургалтыг 21 аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга, Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 38 хүнийг хамруулан  2016 оны 3 дугаар сарын 14-17-ны хооронд ГХГЗЗГ-аас зохион байгууллаа. Тус сургалтанд оролцогсод газар ашиглалтын тохиромжтой байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг боловсруулж, тохиромжтой газрыг тогтоож, түүний чанарын зэрэглэлийг ArcGIS програм ашиглан үнэлж, зураглах чадавхийг эзэмшив. Ингэснээр газар зохион байгуулалт болон газар ашиглалтын төрлүүдээр газрыг хэрхэн оновчтой ашиглах, бүс нутаг болон улсын хэмжээнд төлөвлөх зэрэг газрын менежментийн үйл ажиллагаанд цаг хугацаа хэмнэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх юм. Сургалтанд оролцсон нийт мэргэжилтнүүдэд ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, ГЗБХ-ын дарга Ж.Батсайхан нар батламжийг гардуулан өгөв. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?