БЕТОНЫ БЭХЖИЛТИЙН ҮЕИЙН АРЧИЛГАА ЗАРИМ АСУУДЛУУД” сэдэвт сургалтыг орон нутагтаа зохион байгууллаа

2021-02-25

             “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулах” ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын инженерүүдийг хамруулсан сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-ийн БАС-ийн ахлах багш доктор, МУ-ын зөвлөх инженер Б.Буянжаргал багштай хамран аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд “Ус Ду” ОНӨААТҮГ, “Осо констракшин” ХХК,  “Жавхлант арвижих” ХХК, “Ичит сансар” ХХК-ийн инженер, техникийн ажилчид оролцсон юм.

Сургалтаар барилгын үндсэн хийц бүтээц болох цутгамал, угсармал бетоны бэхжилтийн процесс, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, халуун хуурай цаг ууртай нөхцөлд бетон цутгах, арчилгаа хийх технологи, хүйтэн сэрүүний улиралд бетон цутгах ба арчлах технологи, бетоны чанарын үзүүлэлт муу гарах шалтгаан зэрэг асуудлуудаар сургалт илтгэлүүд хийгдэж, харилцан ярилцаж ажилласан юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?