Хөнгөн үйлдвэрийн бүс нутагт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын урилга
2016-05-24
Аймгийн хэмжээний барилгын туурь, хур хог, нүх шуудуу бүхий газрыг цэвэрлүүлэн, хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
- Дараах үйлдвэрийн чиглэлээр төслийг хүлээн авна.
- Хүнсний үйлдвэр
- Оёдол, сүлжмэл, мод модон эдлэлийн үйлдвэр
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
- Барилгын материалын үйлдвэр
Байршил: Сүмбэр сум 3-р баг, Хонхор хотхоноос урагш цэрэг батлан хамгаалахын зориулалтаар ашиглаж, эвдрэлд орж орхигдсон туурь балгас бүхий газар, 70,8 га газар
Төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл бүртгэх ба битүүмжилсэн байплаар аймгийн Засаг даргын тамгын газрын 401 тоот өрөөнд хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: АЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтсээс авна уу.
Холбоо барих утас: 99025528, 99046475
Санал асуулга