Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2016-06-24

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 23 албан хаагч “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” Хэмээн тангараглалаа. Манай байгууллагаас Барилга угсралт, техникийн хяналт, инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалай  тангараг өргөлөө. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?