Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын мэдээ
Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа Аймгийн Засаг даргын 2016 оны А/366 тоот шийдвэрээр Сүмбэр сумын нутаг дэвсгэр 3-р багт “Грийн хаус” хоолны газрын урд талд 0.15 га газрыг авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын газар барих зориулалтаар, мөн 3-р багийн Дашваанжил ХХК-ийн шатахуун түгээх станцын замын зүүн талд 0.5 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа. Дээрх төсөл сонгон шалгаруулалтанд 4 төсөл ирүүлсэнээс “Есөнгол-Эрдэнэ” ХХК-аас ирүүлсэн авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын газар барих төсөл, “Монсуль” ХХК-аас ирүүлсэн шатахуун түгээх станц барих төсөл тус тус шалгарсан байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар