Дотоод журам

2016-02-06
  ГХБХБГ-ын даргын ...... оны .... тоот  тушаалын хавсралт
                                                                Ажилтнуудын ... –ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав.
 
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ
БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Дотоод журмын зорилго

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын /цаашид Байгууллага гэх/ хөдөдлмөрийн дотоод журмын зорилт нь ажилтнуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

  1. Үйлчлэх хүрээ

Энэхүү журам байгууллагын дарга, ажилтан албан хаагчдад үйлчилнэ.

  1. Баримтлах эрх зүйн үндэслэл

Дотоод журмыг мөрдөхдөө Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжийг эрх зүйн үндэслэл болгон баримтлана.

Хоёр. Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

2.1. Байгууллагын нийт албан хаагчид чиг үүргийнхээ дагуу дараа жилийн төлөвлөгөөний санал боловсруулахдаа дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

2.1.1.Дээд шатны удирдлагын шийдвэрээс ажлын байрны тодорхойлолтын дагуу өөрт хамаарах ажлуудыг оновчтой бүрэн гүйцэд хамруулах;

2.1.2. Ажлын технологи, техникийн шийдлийг зөв гаргаж гүйцэтгэх ажлын нэр, тоо хэмжээг  хэмжигдэхүйцээр тодорхойлох;

2.1.3. Ажил эхлэх,  хэрэгжиж дуусах хугацаа тодорхой, бодитой байх;

     2.1.4. Тухайн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай мэргэжлийн болон менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлсон байх

2.2. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас, бүтэн жилийн биелэлтийг  хэлтсүүд  6 болон 12 дугаар сарын 10ны өдрөөр тасалбар болгон хэлтсийн даргаараа хянуулан Албаны даргад 6, 12 дугаар сарын 15-ны дотор албаны даргад тайланг нэгтгэн гаргаж, хянасан тухай гарын үсгээр баталгаажуулж холбогдох газруудад хүргүүлнэ.

2.3. Албан хаагчид агентлагийн бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хэвлэл, мэдээлэлд албан ёсоор ярилцлага өгөх, нийтлэл, илтгэл бичих тохиолдолд Газрын даргад урьдчилан танилцуулж, иж бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр олон нийтэд түгээнэ.

2.4. Газрын үйл ажиллагаа нь нэгж, албан хаагчийн мэргэжлийн оролцоог бүрэн хангасан, өөрт хамаарах асуудлаа бусдаас үл хамаарах байдлаар, хариуцлагатайгаар мэргэжлийн өндөр түвшинд бүрэн шийдвэрлэж чаддаг,  цаг үе, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхүйц зохион байгуулалттай байх.

Гурав. Үүрэг даалгаврын биелэлт, үр дүнг тооцох

3.1. Албан хаагч бүр үүрэг даалгаврыг гүйцэтгэж дуусаад биелэлтийг өөрийн болон холбогдох албан хаагчийн гарын үсгээр баталгаажуулсны дараа үүрэг өгсөн албан тушаалтанд биечлэн танилцуулж бүрэн гүйцэд биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн гарын үсгийг зуруулж хүлээлгэн өгснөөр үүрэг даалгаврын биелэлт хаагдана.

3.2 Үүрэг даалгаврын биелэлтийг хугацаандаа хйиж дуусаагүй, хуудсаар баталгаажаагүй бол тухайн үүрэг даалгаврыг биелүүлээгүйд тооцно.

3.3. Хэлтсийн дарга нар хагас, бүтэн жилийн тайлан, үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хэлтсийн дарга нар нэгтгэж Газрын даргад танилцуулан байгууллагын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулна.

Дөрөв. Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах,

4.1. ГХБХБГазарт төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд ажилтан авахдаа Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-т заасаны дагуу төрийн жинхэнэ албан хаагчдаас болон хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, туршлага, багаар ажиллах чадвар зэргийг голлон шалгаруулна.

4.2. ГХБХБГазарт ажиллахыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:

                  4.2.1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, маягт ¹1

4.2.2. Төгссөн сургууль/ дамжаа/-ийн диплом, үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт

4.2.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

4.2.4. Иргэний үнэмлэх,түүний баталгаажуулсан хуулбар, байхгүй бол эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа.

4.2.5. Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай материал, хэрэв төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бол төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хуудас.

4.2.6 Урьд нь ажиллаж байсан бол тухайн байгууллагаас авсан ажил байдлын тодорхойлолт, өмнө хийсэн ажлын тодорхой танилцуулга.

4.2.7. Төрийн албанд ажиллаж байсан бол зэрэг дэв, цол олгосон шийдвэрийн баталгаажсан хувь.

4.2.8. Зураг 4 %

4.2.9. Ажилд орохыг хүссэн өргөдөл

4.2.10. Цэргийн жинхэнэ алба хаасан тухай баримт, /1990 оны 05 дугаар сарын 06- ны өдрөөс өмнө төрсөн иргэн болон эмэгтэйчүүдэд хамааралгүй болно/

4.2.11. Тухайн сул орон тоонд нөөцөд бүртгэгдсэн хүн байхгүй бол хөдөлмөрийн гэрээгээр түр томилон ажлуулах

4.3. Төрийн үйлчилгээний албанд болон гэрээгээр ажиллах иргэнийг судалж түүнд тухайн ажлын байр, ажил үүргийн хуваарь, гүйцэтгэх ажил, үндсэн болон албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийг танилцуулж, байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

4.4. Төрийн албан хаачийг шинээр ажилд авахад ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, үр дүнгийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн дотоод журам болон үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг танилцуулах, хувийн хэргийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авна.

4.5. Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулах, ажил үүргээс нь гадуур дутуу ажлын байрны үүргийг гүйцэтгүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх зэргээр хөдөлмөрийн зохион байгуулалт хийх ба холбогдох хууль, дүрэм журмыг баримтлана.

4.6. Төрийн захиргааны албан хаагчийг энэ журам болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр, төрийн үйлчилгээний албан хаагчийг энэ журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх буюу хална.

4.7. Төрийн албанаас халагдаж буй албан хаагч тушаалд заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгч, тооцоо хийж дууссаны дараа байгууллагын нягтлан бодогч нийгмийн даатгалын дэвтэр эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хувийн хэргийг хүлээлгэн өгнө.

ТАВ. ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ГАЗАР БОЛОН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Байгууллагын эрх,үүрэг

5.1.1. ГХБХБГазрын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт үндэслэн ажлын байр / албан тушаал/-ны тодорхойлолт, албан хаагчтай байгуулах үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний үндэслэлийг оновчтой байгуулах.

5.1.2. Албан хаагчийн ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулж, албан өрөө, албаны үүрэн болон суурин телефон утас, ажлын хувцас, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж албан үүргээ биелүүлэх бололцоог бүрдүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх нөхцөлийг хангах.

5.1.3. Засгийн газраас батлагдсан тоо, захиалгын дагуу мэргэжил дээшлүүлэх, давтан сургах сургалтанд 90 хүртэлх хоногийн хугацаагаар хамрагдах төрийн албан хаагчдад албан тушаалын цалинг олгох:

5.1.4.Албан хаагчдыг жил дутам эрүүл мэндийн үзлэгт хамруулж, соёл урлаг, биеийн тамир, спорт аялал жуулчлалын зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, зохион байгуулах.

5.1.5. Албан хааагчтай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлт, ажлын үр дүнтэй нь холбон албан тушаал дэвшүүлэх, зэрэг дэв олгуулах, ахиулах, нэмэгдэл олгох асуудлыг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон төрийн албан хаагчийн  үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журамд заасны дагуу шийдвэрлэж байх.

5.1.6. Хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, жигд ачаалалтай ажилуулан, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах.

5.1.7. Байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх:

5.1.8. Албан хаагчийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоожийн дагуу шийдвэрлэх.

5.2 Ажилтны эрх, үүрэг

5.2.1. Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 14-р зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрх эдлэх.

5.2.2. Ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ, удирдлагын үйл ажиллагааны арга барил, цалин хөлс,шагнал урамшуулал, тусламж тэтгэмж, сахилгын шийтгэл зэрэг арга хэмжээний талаар санал дүгнэлтээ даргад танилцуулах, шийдвэрлүүлэх.

5.2.3. Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах үүрэг хүлээнэ.Үүнд:

5.2.4. Байгууллагын удирдлагыг үнэн зөв  мэдээллээр тухай бүр хангаж ажиллах .

5.2.5. Удирдлагаас өгсөн  үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэж танилцуулж, захирах ,захирагдах, зарчмыг чанд баримтлан ажиллах.

5.2.6. Хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг хатуу чанд сахиж, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг бүрэн биелүүлж ажиллах.

5.2.7. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай хандаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах.

5.2.8. Албан хэрэг бичиг баримтын нууц хадгалалт хамгаалалтыг зохих хууль тогтоомжийн дагуу  сахиж ажиллах.

5.2.9. Ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх.

5.2.10. Ажлын байранд болон албан үүрэг гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

5.2.11. Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллах, өөрийн буруугаас гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах.

5.2.12. Ажилдаа ирэх, завсарлах болон цайны цаг дуусахад цаг бүртгэгчид өөрийн биеэр ажлын цагаа бүртгүүлж байх.

5.2.13. Гадаад улс орон болон дотоодод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд байгууллагын даргад ажлын  5 хоногт багтаан тайланг илтгэх хуудсаар өгөх.

5.2.14. Бодлогын чанартай эцсийн шийдвэр гаргах нь удирдлагын онцгой эрхэд хамаарах учир албан хаагч тодорхой асуудлаар өөр саналтай байлаа ч гэсэн хуульд нийцүүлэн гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлэх.

 

ЗУРГАА.АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ,ТҮР ЧӨЛӨӨ9

10

6.1. Ажлын цаг, нэмэгдэл

6.1.1. Долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх ба ажил өглөө 8.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна.

6.1.2. Албан хаагчийн цайны цаг нь 12.00-13.00 цаг байна..

6.1.5. Албан хаагчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хоцорсон болон тасалсан тохиолдолд ажлын цагаас хасаж тооцно.

6.1.6. Албан ажлын зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд албан хаагчдыг нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

6.1.7. Жил бүрийн ээлжийн амралтын хуваарийг оны эхэнд албан хаагчдын саналыг авч, байгууллагын төлөвлөгөөт ажилтай уялдуулсны үндсэн дээр Газрын даргын тушаалаар баталж мөрдүүлэх бөгөөд ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 79.5-д заасныг баримтлан хүн нэг бүрээр тогтооно.

6.1.8. Албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу мөнгөн урамшуулал олгоно.

6.1.9. Албан хаагч нь захиргааны санаачилгаар ээлжийн амралтаа дутуу эдэлсэн бол тус онд багтаан нөхөн амруулна.

       6.1.10 Хөдөлмөрийн тухай хууль, ээлжийн амралт олгох зааврын дагуу шинээр ажилд орсон болон байгууллага хооронд шилжин ажилласан албан хаагч өмнө нь ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоогоо хийсэн байна. Ээлжийн амралтаа эдлээгүй тохиолдолд өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа бичгээр албан тодорхойлолт гаргуулсан байна.

6.2. Чөлөө олгох

6.2.1. Дараах тохиолдолд албан хаагчийн хүсэлтээр чөлөө олгож болно. Үүнд:

                 6.2.1.1. Албан хаагчдын гэр бүлд гачигдал тохиолдсон, албан хаагч болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, ах, эгч, дүү, шууд асрамжид байдаг хүн хүндээр өвчлөх, нас барах;

                 6.2.1.2. Албан хаагчид гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх, түүний төрсөн хүүхэд хурим хийх;

                 6.2.1.3. Байгууллагын үндсэн албан хаагчид төрийн болон өөрийн зардлаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх, магистр, докторантурт суралцах;

  6.2.1.4. Албан хаагчдын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж, шалтгааныг харгалзан гурав хүртэлх ажлын өдрийн цалинтай чөлөөг Газрын дарга  саналыг харгалзан олгоно. Албан хаагчдад олгох цалинтай чөлөө нэг сард ажлын 24 цагаас илүүгүй байна. Ажлын гурав хүртэл өдрийн чөлөөг олгохдоо энэхүү журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан чөлөөний хуудсаар олгоно.3 ба түүнээс дээш цалинтай болон цалингүй чөлөөг Газрын даргын тушаалаар олгоно.

6.2.3. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол албан хаагчдад олгох нэг удаагийн цалинтай чөлөө 90 хүртэлх өдөр байна.

6.2.4. Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болон өрх толгойлсон ганц бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан албан хаагчийн өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

6.2.5. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн албан хаагчийн албан тушаалыг хадгалахгүй байж болно. Харин төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцож байгууллагатай байгуулсан гэрээний дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд нь ажиллуулж болно.

6.2.6. Байгууллагын гадаад арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн албан хаагчийн давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт, олон улсын хурал болон бусад арга хэмжээнд 3 сар хүртэлх хугацаагаар хамрагдсан тохиолдолд албан хаагчийг ажилласнаар тооцож, цалинг бүтнээр олгоно. Харин тухайн хугацааны хоол, унааны хөнгөлөлтийг олгохгүй.

6.2.7. Албан хаагч ажлын цагаар суралцах бол байгууллагын удирдлагад мэдэгдэх бөгөөд тухайн албан хаагчийн ажлын зохион байгуулалт, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж болно.

 

ДОЛОО.ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ,ШАГНАЛ,ТУСЛАМЖ,
                  ТЭТГЭМЖ,НИЙГМИЙН БАТАЛГАА

7.1 Цалин хөлс

7.1.2. Албан хаагчид олгох цалингийн хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 28.2.2, 28.2.4-дэх заалт, тухайн  албан хаагчийн албан  тушаалын ангилал, зэрэглэл, болон холбогдох бусад хууль тогтоомж, журмыг үндэслэн Газрын даргын тушаалаар тогтооно.

7.1.3. Албан хаагчийн цалинг сар бүрийн 10 25-нд олгоно.

7.2 Урамшуулал

7.2.1. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар үнэлж дүгнэж, дараах  арга хэмжээг авна. Үүнд:

7.2.1.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх” илтгэх хуудсаар “А”, “В” үнэлгээ авсан албан хаагчдад тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан мөнгөн урамшуулал олгох;

7.2.1.2. Албан тушаал дэвшүүлэх;

7.2.1.3. Цол, зэрэг дэвийг нэмэгдүүлэх, алгасуулах буюу хугацаанаас нь өмнө олгох;

7.2.1.4. Цалингийн шатлалыг алгасуулах болон нэмэгдүүлэх;

7.2.1.5. Албан тушаал дэвшүүлэх зорилгоор зорилтот сургалтад хамруулах;

7.2.1.6. Төр, засгийн удирдах дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох;

7.2.1.7. Хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хэлбэрийн урамшуулал.

7.3. Шагнал

7.3.1. Байгууллагийн шагналыг нийтээр тэмдэглэх баяр ёслол, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олгоно.

7.3.2.Байгууллага нь хууль тогтоомж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн, ажлын тодорхой үр бүтээл гаргасан, хөдөлмөрийн сахилга, ажлын цаг ашиглалтын зөрчил гаргаагүй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, идэвх санаачлагатай ажилласан ажилтныг дор дурдсан шагналаар шагнаж болно. Үүнд:

7.3.2.1. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

7.3.2.2. Баярын бичиг, мөнгөн шагнал;

7.3.2.3. Агентлагийн “Хүндэт өргөмжлөл” олгож мөнгөн шагнал;

7.3.2.4. Агентлагийн “Хүндэт дэвтэр”-т бичиж “Гэрчилгээ”, мөнгөн шагнал;

7.3.3. Үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж дараалан гурван удаа  “B”  үнэлгээ  авсан бол Эд зүйл болон үнэ бүхий зүйл;

7.3.4. Үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж дараалан хоёр удаа “А” үнэлгээ авсан бол “Баярын бичиг” мөнгөн шагнал;

7.3.5. Шинэ технологи, техник нэвтрүүлж байгууллагын хамт олон, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал;

7.3.6. Байгууллагыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн бол агентлагийн “Хүндэт дэвтэр”-т бичиж, “Гэрчилгээ”, мөнгөн шагнал;

7.3.7. Төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шинжлэх ухааны бүтээл гаргасан албан хаагчийг Төрийн албаны зөвлөл, Салбарын яам, Засгийн газар, Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх.

7.3.8. “Баярын бичиг”-т дагалдах мөнгөн шагнал 50.000 /тавин мянган/ төгрөг, “Хүндэт өргөмжлөл”-д дагалдах мөнгөн шагнал 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн “Гэрчилгээ”-г дагалдах мөнгөн шагнал нь холбогдох журмын дагуу байна.

7.3.9. Агентлаг болон орон нутгийн харьяа байгууллагаас бусад байгууллагын албан хаагч эдгээр шагналаар шагнагдсан тохиолдолд дагалдах мөнгөн шагналыг шагналд тодорхойлсон байгууллага нь олгоно.

7.3.10 Төрийн дээд шагналаар шагнагдсан албан хаагчид нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

7.4. Тусламж,  тэтгэмж, нийгмийн баталгаа

7.4.1. Албан хаагчийн ахуй амьдрал, ар гэрт гачигдал тохиолдвол дараах буцалтгүй тусламжийг үзүүлнэ. Үүнд:

7.4.1.1. Албан хаагч нас барсан тохиолдолд ар гэрт нь тухайн албан хаагчийн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөг нэг удаа;

7.4.1.2 Төрүүлсэн эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх нас барсан тохиолдолд 300.000 /Гурван зуун мянган / төгрөг

7.4.1.3. Хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар асарч байгаа тохиолдолд гурав хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний төгрөг нэг удаа;

7.4.1.4. Төрийн үйлчилгээний албан хаагчид Монгол улсад эмчилгээгүй өвчнөөр өвдөж гадаад улсад очиж өөрийн биеийг эмчлүүлсэн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдвол, баримтыг үндэслэн 500.000 (таван зуун мянга) хүртэл хэмжээний төгрөг нэг удаа, Төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27.1.8-д заасны дагуу олгоно;

7.4.1.5. Албан хаагчийн орон сууц, гэр байшин гал, усны үер, газар хөдлөлт зэрэг байгалийн болон гэнэтийн аюулд өртөж гэр бүлд нь хохирол учирсан бол 500000( Таван зуун мянган төгрөг) хүртэл төгрөгийн тусламж.

7.4.2. Албан хаагч ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр (нөхөр)-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг Төрийн албаны тухай хуулийн 30.4.2-т заасны дагуу тооцон хоёр жилд нэг удаа олгоно.

7.4.3. Албан хаагчдын гэр бүлд шинээр хүүхэд мэндлэхэд 100.000/ нэг зуун/ мянган төгрөг олгох.

7.4.4. Албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад болон гэр бүл болоход 200000 /Хоёр зуун мянга/ төгрөг хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйл дурсгана.

7.4.5. Албан ажлын хэрэгцээнд унаа хэрэглэх эрх бүхий албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн унаагаа хэрэглэсэн тохиолдолд зардлыг тооцож олгож болно.

7.4.6. Албан хаагчдад Засгийн газрын тогтоолд заасны дагуу албан ажлын хэрэгцээнд дуудлагын унаа хэрэглүүлж болно.

7.4.7. Тэмдэглэлт баяр ёслол, салбарын тэмдэглэлт баярыг тэмдэглэхэд шаардагдах хөрөнгийг байгууллагын хурлаар шийдвэрлэн гаргана.

7.4.8. Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Газрын албан хаагчдын 16 хүртэлх насны хүүхдүүдэд бэлэг өгнө.

7.4.9. Хууль тогтоомжийн дагуу албан хаагчдад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих болон өдрийн хоолны хөнгөлөлтийг зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан байгууллагын төсөвт багтаан шийдвэрлэнэ.

7.4.10. Гэрт болон төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй байранд амьдардаг албан хаагчид болон өндөр настанд жилд нэг удаа /1тн нүүрсийг тухайн жилийн Шивээ-Овоо ХК-ний зах зээлийн үнээр тооцоно/ 3 тн нүүрний буцалтгүй  дэмжлэг үзүүлнэ.

7.4.11.Байгууллагын өндөр настанд хүндэтгэл үзүүлэхэд нэг удаа 50.000/тавин мянган/ төгрөгөнд багтаан хүндэтгэлийг зохион байгуулах.

7.5. Бусад онцгой тохиолдолд олгох тусламж, хөнгөлөлтийг байгууллагын дарга шийдвэрлэнэ.

7.6. Албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу болон хууль тогтоомжид заасан бусад нөхөн төлбөрийг олгоно.

НАЙМ. БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

8.1. ГХБХБГ-ыг байгууллагын дарга, түүний эзгүйд албан ёсоор орлож байгаа ажилтан олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийнхээ дагуу бусад байгууллага, иргэдтэй харилцана.

8.2.Дээд байгууллага, төрийн төв болон орон нутгийн захиргааны бусад байгууллага, хэлтэст илгээх бичиг баримтанд байгууллагын дарга, түүнийг эзгүйд албан ёсоор орлож байгаа ажилтан гарын үсэг зурж хүргүүлнэ.

8.3. Байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг дарга түүнийг эзгүйд албан ёсоор орлож байгаа ажилтнаар хянуулан түүний зөвшөөрсөнөөр холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нийтэд түгээх ажлыг  мэргэжилтнүүд зохион байгуулна.

8.4. Албан тушаалтнууд байгууллагын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хэвлэл мэдээлэлд албан ёсоор ярилцлага өгөх, нийтлэл бичихдээ байгууллагын даргад урьдчилан танилцуулсан байна. Албан тушаалтан газрын үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлыг илэрхийлсэн бол байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэсэн тайлбар хийж байна.

ЁС. БҮРТГЭЛ ХЯНАЛТ

9.1. Дээд байгууллага  болон иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагаас ирсэн бичиг баримт, өргөдөл гомдлыг байгууллагын даргад танилцуулж чиглэл авч асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авна.

9.2. Нууцын зэрэглэлтэй ирсэн албан бичгийг байгууллагын даргад танилцуулж чиглэл авна.

9.3. Байгууллагын даргын танилцсан материалыг дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн хариуцна.

                      9.3.1 Хугацаатай бичиг, иргэдийн өргөдөлд хяналтын карт нээж байгууллагын даргын өгсөн заалтын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтанд шилжүүлэх.

            9.3.2 Байгууллагын ирсэн, явсан бичиг баримтуудад дүрэм журмын дагуу бүртгэл хөтлөлтийг тухай бүр хийж байх.

            9.3.3. Байгууллагын даргын эзгүйд ирсэн бичиг баримт, иргэдийн өргөдөл, хүсэлтийг түүнийг албан ёсоор орлож байгаа албан тушаалтанд танилцуулж дараа нь даргад нөхөн танилцуулах асуудлыг бүрэн хариуцах.

9.4. Албан бичиг,өргөдөл, гомдлыг байгууллагын мэргэжилтэнүүд судлан, тогтоосон хугацаанд байгууллагын даргад танилцуулан шийдвэрлүүлж хариуг өгнө.

9.5. Ажилтнууд мэдээ тайланг байгууллагын даргаар хянуулсаны үндсэн дээр тогтоосон хугацаанд нь хүргүүлнэ.

АРАВ. БУСАД ЗҮЙЛ

10.1. Байгууллагын хамт олны хурлыг Даваа гариг бүрийн 08.00 цагт хийж өнгөрсөн долоо хоногийн ажлын тайланг албан хаагч бүр танилцуулна.

10.2. Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

ГХБХБГазар

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?