ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 2 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДУУДЛАГА ХУДАЛДААГ 2 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сумын Засаг даргын 2018 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн А/182дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг интернетээр 2018 оны 09 дугаар сарын 07-ны өдөр “Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2 байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.
1-р байршилд: Сүмбэр сумын 4 дүгээр багт, Хаяглагын нуурын баруун хойд талд 3 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалттай газрын дуудлага худалдаанд 2 иргэний хүсэлт ирүүлсэнээс хамгийн өндөр үнийн саналаар буюу 209385 /хоёр зуун ёсөн мянган гурван зуун наян тав/ төгрөгийн үнийн санал хэлж ялагчаар тодорлоо.
2-р байршилд: Сүмбэр сумын 4 дүгээр багт, Хаяглагын нуурын баруун хойд талд 3 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалттай газрын дуудлага худалдаанд 3 иргэний хүсэлт ирүүлсэнээс хамгийн өндөр үнийн саналаар буюу 2743 852 /хоёр сая долоон зуун дөчин гурван мянган найман зуун тавин хоёр/ төгрөгийн үнийн санал хэлж ялагчаар тодорлоо.