БАЯНТАЛ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-08-25



БАЯНТАЛ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллах 2018 оны гэрээг байгуулсны дагуу Баянтал суманд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан ажиллалаа.
Тус өдөрлөгөөр иргэд олон нийтэд байгууллагын хийж буй 2018 оны томоохон ажлууд болон холбогдох хууль журмын нэмэлт өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэг холбогдох чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэснээс гадна давхардсан тоогоор 31 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
- 31 иргэнд гарын авлага, тараах материал тарааж, зөвлөгөө өгсөн
- 4 иргэнд эзэмшил, өмчлөлийн газрын эргэлтийн цэгийг хэмжилт хийн хүлээлгэн өгсөн
- 13 иргэнд газар өмчлөлийн материал хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулан авахыг зөвлөн ажиллалаа.
Санал асуулга