ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 3 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-08-03

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ  ДУУДЛАГА ХУДАЛДААГ

3 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

           Аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/205 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг интернетээр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 3 байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.

            1-р байршилд: Сүмбэр сумын 3 дугаар багт, Бурхантын гудамж буюу “Бурхант зоог”-ийн газрын зүүн талд /засмал замын зүүн талд/ зарлагдсан 1500 м2 газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй нь улмаас хүчингүй болсон.

            2-р байршилд: Сүмбэр сумын 3 дугаар багт, Найрамдал хотхоны урд талд 20000м2 газрыг хөнгөн, хүнсний үйлдвэрийн зориулалтаар зарлагдсан газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй нь улмаас хүчингүй болсон.

             3-р байршилд: Сүмбэр сумын 3 дугаар багт, Найрамдал хотхоны урд талд 20000м2 газрыг хөнгөн, хүнсний үйлдвэрийн зориулалтаар зарлагдсан газрын дуудлага худалдааны оролцох хүсэлт ирээгүй нь улмаас хүчингүй болсон.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?