Шивээговь суманд бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах ажлын судалгаа хийх, зургийн даалгавар боловсруулах ажлын хэсэг ажиллаа.
2018-05-09





Шивээговь суманд бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах ажлын судалгаа хийх, зургийн даалгавар боловсруулах ажлын хэсэг Аймгийн Засаг даргын А/125 тоот захирамжаар томилогдож 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цэвэрлэх байгууламжийн судалгаа хийх, газрын байршлыг тогтоох ажилд Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ГХБХБГазрын БХБХэлтсийн дарга Б.Даваажаргал, гишүүдэд ХОХБТХэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, МХГазрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Оюунбаяр, “Ус-Ду”ОНӨААТҮГазрын ерөнхий инженер Ш.Чинболд, Шивээговь сумын орлогч дарга Ж.Цэвээндулам, сумын газрын даамал Э.Баярмагнай нар оролцлоо.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга