"Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом-2018" спортын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ
2018-04-27

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом - 2018”-ын төлөөх спортын тэмцээнийг шатар, 100 буудалд даам, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлөөр 2018.04.27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
“Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжин явах цом - 2018” тэмцээнд нийт 15 байгууллагын баг тамирчид оролцож, оюун ухаан, авхаалж самбаа, спортын ур чадвараа сорин өрсөлдөнө.
Тэмцээнд оролцож буй багууд:
- Барилга, хот байгуулалтын яам
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
- Иргэний нисэхийн ерөнхий газар
- Барилгын хөгжлийн төв
- Төрийн орон сууцны корпораци
- Нийслэлийн газрын алба
- Нийслэлийн дүүргүүдийн газрын алба
- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
- Баруун бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Төвийн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Хангайн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
- Геодези, фотограмметр зураг зүйн холбоо
- Газрын менежментийн чөлөөт холбоо
Санал асуулга