Сүмбэр суманд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа.
2018-04-25










Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллах 2018 оны гэрээг байгуулсны дагуу Сүмбэр суманд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан ажиллалаа.
Тус өдөрлөгөөр иргэд олон нийтэд байгууллагын хийж буй томоохон ажлууд болон холбогдох хууль журмын нэмэлт өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэг холбогдох чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэснээс гадна давхардсан тоогоор 199 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
- 47 иргэнд гарын авлага, тараах материал тарааж, зөвлөгөө өгсөн
- 18 газар өмчлөл эзэмшилийн талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн
- 134 иргэнд газар өмчлөлийн материал хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулан авахыг зөвлөн ажиллалаа.
- ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга