Аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хийж, зөвлөмж, зөвлөгөө өгөн ажиллаж байна




Иргэд олон нийтэд газрын харилцааны чиглэлээр болон орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудад “Мэдээллийн цаг”-аар ажиллах удирдамжийг гарган ажиллаж эхлээд байна. Удирдамжинд 24 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаар тусгасан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2018 оны 4 дүгээрр сарын 23-ны өдөр хүртэл 15 аж ахуйн нэгж, байгууллагын/Ус-Ду ОНӨААТҮГ, ХХААГ, Боржигон чуулга, Номын сан, Музей, Сүмбэр сумын ЗДТГ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Цахилгаан дамжуулах, Аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Төрийн банк, Хаан банк, УБТЗ-н ЭХУХ-н Чойр дахь хэсэг, Энхтусдэм өрхийн эмнэлэг/ 221 ажилтан, албан хаагчдадмэдээлэл хийж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаад байна.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР