Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.







Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны Зөвлөл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт” 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, сургалтын үйл ажиллагаанд байгууллага хамт олноороо бүрэн хамрагдлаа.
Сургалтанд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба “Төрийн албаны эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, шинжээч А.Амармэнд “Төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Референт П.Энхсайхан “2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймаг, орон нутагт анхаарах асуудал”, шинжээч А.Мөнхбат “Говьсүмбэр аймгийн хэмжээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид бодлого төлөвлөлтөнд анхаарах асуудал”, Хууль, зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ “Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвүүдээр аймгийн төрийн нийт албан хаагчдад лекц уншсан юм.