Газар зохион байгуулалт, төлөвлөлт, өмчлөлийн талаар










Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг сумдын ИТХ-аар батлуулснаар төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оны 12 сарын 26-ны өдрөөс эхлэн орон нутгийн телевизээр болон байгууллагын цахим сайтаар иргэд олон нийтэд түгээж, гадуур томоохон үйлдвэр үйлчилгээний газар болох Андууд супертаркетын салбарууд, Дугуй дэлгүүр, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүмбэр сумын тамгын газар, Өгөөж зах, Балдан засаг зах, Өрхийн эмнэлэгийн салбарууд, Банкнуудын АТМ, Нэг цонхны үйлчилгээний төв зэрэг нийт 11 байгууллагын үүдэнд зарыг байршуулан, иргэд олон нийтэд зарлан ажиллаж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өргөдөл хүлээн авч эхэлсэн. Мөн төлөвлөгөөг зурган байдлаар гарган цаасаар болон самбар хэлбэрээр хэвлэн байршуулж сурталчилж ажилласан.
Төлөвлөгөөгөөр:
- Баянтал суманд 127 иргэнд 26,5 га газрыг 3 байршилд
- Сүмбэр суманд 542 иргэнд 39,68 га газрыг 3 байршилд өмчлүүлэх төлөвлөгөө батлагдсан. Үүнээс:
- Баянтал суманд 127 иргэний хүсэлтийг авч дууссан.
- Сүмбэр суманд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 383 иргэний хүсэлтийг хүлээн авч ЛМ програм хангажаар бүртгэн аваад байна.
Баянтал суманд өмчлөлийн өргөдөл авч эхэлсэнтэй холбогдуулаад 74 иргэнд газар өмчлөөгүй лавлагаагаар үйлчлэн ажилласан байна.