“Иргэдэд үйлчлэх – Нээлттэй өдөрлөг” боллоо.

2017-11-21

       Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын “Иргэдэд үйлчлэх – Нээлттэй өдөрлөг” боллоо.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх боломжийг олгох, үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг авах зорилгоор тус өдөрлөгийг Баянтал сум болон Шивээговь сумдуудад зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг даргын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Сүмбэр сумын ЗДТГазар, Баянтал сумын ЗДТГазар, Шивээговь сумын ЗДТГазар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГазар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Сумдын соёлын төвүүд хамтран ажиллаа.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?