СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУД БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮД ХООРОНД ТУРШЛАГА СУДЛУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-03-21

Сумдын газрын даамлууд болон мэргэжилтнүүд хооронд ажил мэргэжлийн туршлага судлуулах, чадавхжуулах, мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны хүрээнд шинээр батлагдсан дүрэм журмын талаар болон газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, газрын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд анхаарах асуудлаа ярилцаж, санал солилцлоо.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Газрын удирдлагын хэлтсийн дарга Э.Баярмагнай
Утас: 88012061
Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn
Санал асуулга