“Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” аян явагдаж байна.



Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг” зохион байгуулж байгаа билээ. Түүний хүрээн Говьсүмбэр аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн хөрөнгө, хувийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжид аймгийн ГХБХБГ-ын барилгын техникийн улсын байцаагч, ХХҮГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Шалгалтаар улсын төсвийн 4, орон нутгийн 2, хувийн хөрөнгөөр баригдаж байгаа 2 нийт 2 обьектод шалгалт хийж барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг сайжруулахаар ажиллаж байна.