Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг орон нутагт хэлэлцүүллээ.








Монгол улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс 2023 оны 01 дүгээр 16-ны өдрийн 107 тоот албан бичгээр харьяалах нутаг дэвсгэртээ хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн ирүүлэхийг аймгийн Засаг даргад чиглэл болгосон. Үүний дагуу:
Хэлэлцүүлэгт: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Энхтуяа, Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-эрдэнэ нар цахимаар оролцож, иргэдийн асуусан асуултанд хариулт өгч ажиллласан.
Тус хэлэлцүүлэгт аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, газар, хэлтэс агентлагийн дарга нар мөн иргэдийн төлөөлөл зэрэг нийт 489 хүн танхимаар хамрагдаж хуулийн төслүүдтэй танилцаж санал хүсэлтээ өгч ажилласанаас гадна цахимаар 31 иргэн санал өгсөн байна.