“ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА”

2023-08-05

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Сүмбэр сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамж, хуучнаар /Төмөр замын 97, 98, 99 дүгээр байрнуудын урд талд дур мэдэн амбаар, контейнер, ёмкость байршуулсан 16 иргэнд “Газар чөлөөлөх тухай” хугацаатай “МЭДЭГДЭХ ХУУДАС”-ыг байршууллаа.

Тус байршилд ногоон байгууламж болон тохижилтын ажил хийхээр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах болно. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?