АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ТОДОРХОЙЛОВ.

2023-08-10

Говьсүмбэр аймгийн хэмжээнд бэлчээр ашиглалтын 21 хэсэг 569167.19 га бэлчээрийн талбайд 48 мониторингийн цэгүүдэд хээрийн судалгааны ажлыг зохион байгуулан ажилласан. Бэлчээрийн ашиглалтын даацыг сум тус бүрээр тодорхойлов.

Сүмбэр сум- Нийт мал бэлчээрлэх хоногийн тоо өвөл 180 хоног, зуны 60 хоног, хавар 60 хоног, боломжит даац нь 139588.94 байгаа  хонин толгойд шилжүүлснээр 429554 болж бэлчээрийн даац 289965 толгой малаар буюу бэлчээрийн даац 307%-иар буюу 3 дахин их хэтэрсэн байна.         

 Баянтал сум- Нийт мал бэлчээрлэх хоногийн тоо өвөл 122 хоног, зуны 122 хоног, хавар 121 хоног, боломжит даац нь 149386 толгой мал байгаа бөгөөд одоо байгаа малын хонин толгойд шилжүүлснээр 118372 толгой мал болж бэлчээрийн даац 79.2%-иар хэтрээгүй буюу бэлчээрийн даац сайн байна.                                                                               

 Шивээговь сум- Нийт мал бэлчээрлэх хоногийн тоо өвөл 122 хоног, зуны 122 хоног, хавар 121 хоног, боломжит даац нь 64523.37 толгой мал байгаа бөгөөд одоо байгаа малын хонин толгойд шилжүүлснээр 81614 толгой мал болж бэлчээрийн даац 126% буюу 2 дахин их хэтрэлттэй байна. 

          

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?