“Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт хийлээ

2023-05-01

         Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн үнэлгээг хэрэгжүүлж буй зөвлөх баг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймагт ажиллаа.

      Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар болон холбогдох байгууллагын төлөөллүүд зөвлөх багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, зөвлөгөө зөвлөмж авч, санал солилцлоо. Уулзалтын санал дүгнэлтээр дахин төлөвлөлт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гадна инженерийн шугам сүлжээний бэлтгэл ажил, инженерийн дэд бүтэцийн асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажлыг нарийвчлан гаргах, дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг тодотголоо.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?