“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-БАРИМТ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА.

2023-04-20

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-г Монгол улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор хэлэлцэн баталсан.

            Тус бодлогын баримт бичгийг танилцуулах, судлах арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын Газар, Удирдлагын академитай хамтран 2 өдрийн сертификаттай сургалт зохион байгуулж орон нутгийн 100 төрийн албан хаагч хамрагдсан. Тус байгууллагаас Газрын удирдлагын хэлтсийн дарга Э.Баярмагнай, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Даваажаргал нар тус сургалтад хамрагдаж шалгалт өгч сертификат авсан. Тус сургалтыг байгууллагын албан хаагчдад 2023.04.05-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Уранцэцэгтэй хамтран зохион байгуулж ажилласан.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?