“Биологи цэвэрлэгээний процесс” сэдэвт сургалтыг “Ус био инженеринг” ХХК-тай хамтран зохион байгууллаа
2023-04-18



Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ус био инженеринг” ХХК-ний захирал Л.Цогбадрах “Биологи цэвэрлэгээний процесс” сэдэвт сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хамтран зохион байгуулж, мэдээлэл танилцууллаа.
Сургалтад АЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мэргэжилтэн, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны төлөөлөлүүд оролцож нийт 16 хүн хамрагдлаа.
Санал асуулга