АЙМГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2023 ОНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-13

 

         Аймгийн хэмжээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 
         Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын комиссын гишүүд, сумдын Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга нар, сумдын худалдан авалт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Л.Мөнхцэцэг, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын ерөнхий инженер Д.Алтанхуягаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцож холбогдох мэдээ мэдээллүүдийг танилцуулж, санал хүсэлтийг сонсож ажилласан. 
    Зөвлөгөөнд дээрх байгууллагуудын удирдлага төлөөллүүдээс гадна орон нутгийн барилга угсралтын болон барилгын материал үйлдвэрлэлийн, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцогчдыг хамруулсан өргөн цар хүрээтэй, үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөсөн. 
        Зөвлөгөөний хүрээнд 2023 онд аймгийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын мэдээлэл, салбарын хэмжээнд хэрэгжиж буй норм норматив, зураг төсөл, барилга угсралтын ажлын явцад анхаарах асуудал, барилгын материалын лабораторийн танилцуулга, барилгын материал үйлдвэрлэлийн цахим систем, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр барилгын салбарт хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр танилцуулга, мэдээллүүд хийгдсэн нь цаашдын ажлын уялдаа холбоо, анхаарах асуудлуудыг тодорхой хэлэлцсэн ихээхэн ач холбогдолтой байлаа. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?