СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-04-05




Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга, байгууллагын дарга нарын хамтран ажиллах гэрээний дагуу сумдын газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд 2023.04.05-ний өдөр тус сургалтыг зохион байгуулан ажилласан.
СУРГАЛТААР :
- Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Уранцэцэг УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн танилцуулга
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүд цахимаар оролцож дараах сургалтыг зохион байгуулсан. Үүнд:
- Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Отгончимэг -Газар зохион байгуулалтын цахим систем анхаарах асуудал
- Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхбаатар -Газрын төлбөр цахим системын хэрэглээ, Газрын биржийн цахим систем хэрэглээ анхаарах асуудал
- Мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Анхбаяр -Газрын мониторинг, захиалгат хянан баталгаа анхаарах асуудал
- Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Урантөгс -Газрын нэгдмэл сангийн тайланг цахим системээс гаргах заавар
- Геодезийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Орлого -Газар зүйн нэрийн тодруулалтын ажил болон Геодезийн цэг тэмдэгтийн тооллогод анхаарах асуудал
- Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Ж.Баянмөнх - Газрын биржийн цахим системийн талаар холбогдох мэдээ мэдээлэл өгч харилцан ярилцаж үр дүнтэй сургалт боллоо.
Санал асуулга