Барилгын материалын лабораторийн үйл ажиллагааны талаар

2021-11-18

           2021 оны 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд хийгдсэн явган зам талбайн ажил дээр ажилласан “Мөнх Аригу Трейд” ХХК, “Дэлгэрэх баясах зам” ХХК-уудаас ирсэн явган замын хавтан, даацын хавтан, хөтөч хавтангуудад шинжилгээг хийж ажилласан.

            Мөн шинээр хийгдэж байгаа Жижиг, дунд үйлдвэрүүдийн барилгын багана, дам нурууны бетон зуурмаг, Боржигин чуулганы барилгын суурийн бетон зуурмагуудаас 10 сарын 07, 11 сарын 03, 09, 15-нд тус тус дээж хүлээж авсан. Үүнээс  7, 14 хоногийн шахалтын бат бэхийг туршиж,  шинжилгээний үр дүнг боловсруулан ажиллаж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?