БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН

2020-10-06

“Барига, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Switchasia” хамтран зохион байгуулсан “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” 2020 оны 10 дугаар сарын 05 –ны өдөр Архангангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа. 

Монгол Улсад 2020 оны 10 дугаар сарын 01 –ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуйн нэгж байна. Үүнээс Улаанбаатар хотод 368, хөдөө орон нутагт 154 нь үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаа асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцлээ.

Зөвлөгөөнд дараах асуудлыг шийдвэрлэхээр баталлаа. Үүнд:

  1. Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох
  2. Ашигт малтмалын тухай гол мөрөн, газрын хамгаалтын бүс, ойн сав бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хоргилсон тухай хууль, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тулгуурлан судалгааг хийж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах.
  3. Барилгын материал үйлвэрлэлийн хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурлан инженер техникийн ачилчин болон мэргэжилтэн ажилчин бэлтгэх
  4. Барилгын материалын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний импорт, экспортын нэгдсэн мэдээллийн сантай болж төрийн болон төрийн бус байгууллагууд нээлттэй ашиглах
  5. Барилгын материалын элс, хайрга, дайрга зэргийн нөөцөд анхаарах, хүртээмжтэй байлгах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх
  6. Барилгын хог хаягдлыг эддийн засгын эргэлтэд оруулах, барилгын материалын үйлдвэрт дахин боловсруулан ашиглах
  7. Арматурын дотоодын үйлдтэрлэлийг нэмэгдүүлэх
  8. Цементийн ханган нийлүүлэлтийн тогтвортой оновчтой сүлжээнд оруулж нөөц бүрдүүлэх, дотоодын хэрэглээг бүрэн хангасны үндсэн дээр экспортод гаргах
  9. Төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор барилгын шилний үйлвэр барих:
Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?