3 дугаар улирлын өргөдөл, гомдол барагдуулалтын тайлан

2016-10-03
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны
 3 дугаар улирлын өргөдөл, гомдол барагдуулалтын тайлан
 

ГХБХБГазарт 2016 оны 3 дугаар улирлын байдлаар албан хаагчдаас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 243 өргөдөл манай байгууллагад ирүүлсэн байна. Үүүнээс: Удирдах албанд 18 ирсэн. Газрын үйл ажиллагаатай холбоотой 216, Барилгын хэлтэст 9 өргөдөл тус тус ирсэн байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98,7%-тай байна.

Удирдлагын хэлтэст: 17 өргөдөл ирснийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 17,

Барилга, хот байгуулалтын хэлтэст: 10 өргөдөл ирснийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 9 шийдвэрлэх шатандаа 1.

Газрын удирдлагын хэлтэст: Газрын харилцааны асуудлаар ирсэн өргөдөл, санал, гомдол шийдвэрлэсэн байдал:

Газар өмчлөх болон газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдлүүдийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээг авч ажилласан. Үүнээс:

  • Говьсүмбэр аймагт "газар өмчлөн аваагүй" гэсэн тодорхойлолт авахыг хүссэн нийт 26 иргэний өргөдөлд тухай бүр нь хариуг өгч шийдвэрлэсэн.
  • Газар өмчлөх эрх шилжүүлэх 15 өрхийн өргөдөл ирүүлсэнээс 15 өрхийн 53 иргэнийг хамтран өмчлөгчөөс хассан байна;
  • Газар эзэмших эрхийг шилжүүлэх 25 өргөдөл хүлээн авснаас аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн 23, шийдвэрлэх шатандаа 2 өргөдөл байна;
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 2 өргөдөл ирүүлснийг шийдвэрлэсэн;
  • Газар эзэмших эрхийг барьцаалах 56 өргөдөл ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн;
  • Газраа баталгаажуулах өргөдөл 11 иргэн, 11 аж ахуйн нэгж ирүүлснийг шийдвэрлэв;
  • Эзэмшил газрынхаа эргэлтийн цэгийн тэмдэглүүлэх нийт 77 иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл ирснээс 77 иргэн, аж ахуйн нэгжийн газрын хэмжилт хийж, кадастрын зургаар баталгаажуулж  өгсөн;
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ өвлөн авах 4 иргэний хүсэлт ирснийг шийдвэрлэв.

                        

 

                          Тайлан бичсэн                                          Д.АРИУНЧИМЭГ

 

                          Хянасан: Дарга                                         Д.ТАМИР

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?