Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны мэдээ

2015-06-29

Аймгийн засаг даргын  2015 оны 04 сарын 07 ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах тухай  А/109  дугаар захирамжаар батлагдсан  2 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 2015 оны 05 дугаар сарын 13- ны өдөр “Автомашин болон ахуйн баллоныг хийгээр цэнэглэх станц”, үйлчилгээний зориулалтаар  зохион байгуулагдлаа. Газар эзэмших эрхийн дуудлага  худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан " Газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах журам Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  мөрдлөг болгон ажиллав. Дуудлага худалдааны орлогоос орон нутгийн төсөвт 3.160.000 төгрөгний орлого оржээ.  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?