Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын зар

2016-03-28

 

                                        ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сумын Засаг даргын 2016 оны А/36 тоот захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг давсгэрт төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

1 дүгээр баг ЦДҮС ТӨХК-ны ЗӨБС-ын баруун урд талд 50 Мвт-ын нарны цахилгаан станцын зориулалтаар 100 га газарт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэж, битүүмжилсэн байдлаар Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 102 тоот өрөөнд хүлээн авна.

Төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг нээх хугацаа: Төсөл сонгон шалгаруулатын материалыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар томилогдсон комисс оролцогчдын төлөөллийг байлцуулан Сүмбэр сумын ЗДТГ-ын 1 дүгээр давхрын Иргэний танхимийн хурлын зааланд нээнэ.

Эзэмшүүлэх газрын байршил:

Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ: 10.000 төгрөг

Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрээний ерөнхий нөхцөл, техникийн ерөнхий нөхцөл, барилга барих хугацаа, төсөл сонгон шапгаруулах жармаар олгох газрын хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем нь төслийн баримт бичигт хавсаргагдана.

Төслийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 250.000 төгрөгөөр Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 102 тоот өрөөнөөс авна.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, Сүмбэр сумын Засаг даргын тамгын
газар 1 дүгээр давхар 102 тоот  Харилцах утас: 70543249, 99457760

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?