ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019-08-30

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/178 тоот захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.

  1. Төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явагдана.Үүнд:
  • Сүмбэр сум 3 дугаар багт Найрамдал хотхоны урд талд байршилтай Орбит гудамжинд 2 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл/мал нядалгаа/ зориулалтаар
  1. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
  2. Төслийн баримт бичгийг бичгээр хүсэлт гарган, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 250000  төгрөгөөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 102 тоот өрөөнөөс авна
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамж буюу 12500 төгрөгийг 100220500941 дансанд тушаасан байх.
  4. Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу газар ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
  5. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар нэвтэрч оролцоно.
  6. Төсөл сонгон шалгаруулалтын оролцогчдыг бүртгэх хугацаа: Оролцогчдыг 2019 оны 10 дугаар сарын 25-ний 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний 12 цаг 30 минут хүртэл төсөл хүлээн авч, баталгаажуулна.
  7. Төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг нээх хугацаа: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагт сүмбэр сумын Засаг даргын захирамжаар томилогдсон комисс Сүмбэр сумын ЗДТГ-ын иргэний танхимийн хурлын зааланд эхлэнэ.
  8. Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрээний ерөнхий нөхцөл техникийн ерөнхий нөхцөл, барилга барих хугацаа , төсөл сонгон шалгаруулах журмаар олгох газрын хил хязгаар, заагийг харуулсан зураг схем нь төслийн баримт бичигт хавсарагдана.
  9. Газрын байршил, хил хязгаарын зураг схем:         

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?