ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2019-03-25

 

 

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/123 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.

  1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана.
  1. Сүмбэр сумын 2 дугаар багт, М-Ойл ХХК-ний зүүн талд буюу Залуучуудын 1 дүгээр өргөн чөлөөны урд талд 0,2 га /2000м2/ газрыг үйлчилгээний зориулалтаар
  2. Сүмбэр сумын 3 дугаар багт, Гомбосүрэн ноёны өргөн чөлөө 1-112 тоотын урд талд 0,15 га /1500м2/ газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар
  3. Сүмбэр сумын 2 дугаар багт, Гомбосүрэн ноёны өргөн чөлөө 1-115 тоотын урд талд 0,5 га /5000м2/ газрыг авто засвар, үйлчилгээний зориулалтаар
  4. Сүмбэр сумын 3 дугаар багт, Гомбосүрэн ноёны өргөн чөлөө 1, Дашваанжилын замын эсрэг талд 0,2 га /2000м2/ газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар тус тус зарлаж байна.
  1. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
  2. Анхны үнэ: 1-р байршил 9000000 /Есөн сая/ төгрөг

2-р байршил 5400000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг

3-р байршил 22500000 /Хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг

4-р байршил 7200000 /Долоон сая хоёр зуун мянган/ төгрөг

  1. Дэнчин: 1-р байршил 900000 /Есөн зуун мянган/ төгрөг

2-р байршил 540000 /Таван зуун дөчин мянган/ төгрөг

3-р байршил 2250000 /Хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг

4-р байршил 720000 /Долоон зуун хорин мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220500941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
  2. Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
  3. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно.   
  4. Дуудлага худалдаанд оролцогчдыг  бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна.
  5. Дуудлага  худалдаа  эхлэх:  Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
  6. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
  7. Дуудлага худалдааны ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.

          Техникийн нөхцлүүд: Газар олголт хийгдэхэд цахилгаан, ус дулааны шугам сүлжээний давхцал, зөрчил, маргаангүй талаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийн хуудас авагдсан болно.

  1. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, холбогдох зөвшөөрлийн хуудас болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 108 тоот өрөөнд өгч байна.

Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн А/121 дугаар тушаал зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай.

Лавлах утас: 70543387, 88281246

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?