ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна.
- Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх журам”-ын дагуу дараах 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
- Сүмбэр сум 4 дүгээр багт Тэвшид 2 га газрыг үйлдвэрлэл
- Сүмбэр сум 4 дүгээр багт Тэвшид 1.5 га газрыг үйлдвэрлэл
- Сүмбэр сум 5 дугаар багт Өлзийтэд 3 га газрыг амралтын байр, аялал жуулчлал
- Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
- Анхны үнэ: 1-р байршилд 4 000 000 / Дөрвөн сая төгрөг/
2-р байршилд 3 000 000 /Гурван сая төгрөг/
3-р байршилд 30 000 000 /Гучин сая төгрөг/
- Дэнчин: 1-р байршилд 400 000 /Дөрвөн зуун мянган төгрөг/
2-р байршилд 300 000 /Гурван зуун мянган төгрөг/
3-р байршилд 3000 000 /Гурван сая төгрөг/-ийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамж буюу 12500 төгрөгийг 100220500941 дансанд тушаасан байх.
- Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу газар ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
- Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар нэвтэрч оролцоно.
- Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Оролцогчдыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 02 дугаар сарын 19-ны 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэж баталгаажуулна.
- Дуудлага худалдаа эхлэх: газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
- Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
- Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
- Газрын байршил, хил хязгаарын зураг схем:
1-р байршил 2-р байршил 3-р байршил
X=304351.25 Y=5127169.65 X=304007.99 Y=5127078.71 X=322836.69 Y=5118728.04
X=304260.30 Y=5127128.07 X=304032.93 Y=5127024.14 X=322836.69 Y=5118828.04
X=304343.45 Y=5126946.17 X=303805.56 Y=5126920.20 X=323036.69 Y=5118828.04
X=304434.40 Y=5126987.75 X=303782.17 Y=5126977.41 X=323036.69 Y=5118628.04
X=322936.69 Y=5118628.04
- Техникийн нөхцөлүүд: Цахилгаан болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцлүүд авагдсан болно.
- Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар заагийг харуулсан зураг, схем, техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 108 тоот өрөөнд өгч байна
Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн А/121 дугаар тушаал зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай.
Холбоо барих утас: 70543387, 95543387, 99541112