ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
2018-08-24

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/265 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ дахин зохион байгуулахаар зарлаж байна.
- Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу Сүмбэр сумын 3 дугаар багт, Бурхантын гудамжны “Бурхант зоог”-ийн газрын зүүн талд буюу засмал замын зүүн талд 0,15 га /1500 м2/ газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.
- Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван жил/
- Анхны үнэ: 3000000 /Гурван сая/ төгрөг
- Дэнчин: 300000 /Гурван зуун мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220500941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
- Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу газар ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
- Цахим хуудас: Тасралтгүй, найдвартай интернеттэй газраас Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар нэвтэрч оролцоно.
- Дахин дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар бүртгэж, баталгаажуулна.
- Дахин дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
- Дахин дуудлага худалдаа явагдах хугацаа: 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
- Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
- Газрын байршил, хил хязгаарын зураг схем:
- Техникийн нөхцлүүд: Газар олголт хийгдэхэд цахилгаан, ус дулааны шугам сүлжээний зөрчил, маргаангүй талаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийн хуудас авагдсан болно.
- Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, зөвшөөрлийн хуудас болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 108 тоот өрөөнд өгч байна.
Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн А/121 дугаар тушаал зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай.
Лавлах утас: 70543387, 86091106, 99549278
Санал асуулга