Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны мэдээ


Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/70, 03 дугаар сарын 12-ны А/80 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг интернетээр 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2 байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдлаа.
1. Сүмбэр сум 1-р багт, “108 ойл” ХХК-ийн баруун хойд талд зарлагдсан 200000 м2 газарт 4 оролцогч оролцож аж ахуйн нэгж, байгууллага “Зуун найман ойл” ХХК хамгийн өндөр үнийн санал буюу 45,020,000 /Дөчин таван сая хорин мянган/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.
2. Сүмбэр сумын 1-р багт, “Ник” ХК-ийн албан байр, агуулахын баруун талд зарлагдсан 103000м2 газарт 4 оролцогч оролцож иргэн Э.Авирмэд хамгийн өндөр үнийн санал буюу 167,800,000 /Нэг зуун жаран долоон сая найман зуун мянган/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР