Материалын сорилт шинжилгээнд хамруулсан байдал:

2017-11-30

1.   Материалын сорилт шинжилгээнд хамруулсан байдал:

        2017 оны Улсын болон орон нутгийн төсөвт өртөгөөр хийгдсэн өргөтгөл, засвар, шинэчлэлийн 33 ажилд 13 нэр төрлөөр материалын дээжийг 81 сорил шинжилгээний дүнг гаргуулсан байна. Үүнээс Захиалагчийн хяналтын байгууллагын зүгээс Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын лабораторд хамруулсан 41, гүйцэтгэгч байгууллагаар материалын дээжийг сорилт шинжилгээнд хамруулсан 40 дүн шинжилгээний хариу байна.

​2.  Орон нутгийн барилгын материал үйлдвэрлэл бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан байдал:

2015 оноос хойш ГХБХБГазрын албан мэдэгдэл зөвлөмж шаардлагын дагуу Орон нутагт барилгын материал үйлдвэрлэж байгаа иргэн аж ахуй нэгжийн үйлдвэрлэж байгаа барилгын материалын дээжийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.                                                                

2015 онд  Илчит сансар ХХК, ОСО Констракшн ХХК, иргэн Н.Наранмандах нарын материалын дээжийг лабораторид шинжлүүлсэн.                                                                                                                                                 

2016 онд “Илчит сансар” ХХК, “Осо констракшн” ХХК-ий бүтээгдэхүүний дээжийг барилгын хөгжлийн төвийн барилгын материалын лабораторид өгч шинжилгээнд хамруулсан./иргэн н.Нармандах үйлдвэрлэл явуулаагүй/                                                                                                                                              

2017 он гарсаар “Осо констракшн” ХХК материалын дээжийг шинжилгээнд хамруулаагүй байна. ГХБХБГазраас тус оны 2 дугаар улиралд материалыг шинжилгээнд хамруулах шаардлага зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Осо констракшнаас 12 сард шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөнийг мэдэгдсэн. “Илчит сансар” ХХК тус онд үйүлдвэрлэл явуулаагүй байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?